Оросын шувууны мах үйлдвэрлэгчид болон жижиглэн худалдаа эрхлэгчид шувууны махны үнийг хөлдөөхөөр тохиролцсон гэж Прайм мэдээллийн агентлаг 3-р сарын 9-нд мэдээлэв. Үйлдвэрлэгчид бөөний үнийг түр хугацаанд хөлдөөж, борлуулалт өнгөрсөн жилийнхээс буурахгүй байхаар төлөвлөж байна.
Оросын үндэсний шувууны мах үйлдвэрлэгчдийн холбоо болон жижиглэн худалдааны холбоод уг гэрээнд нэгдэж, гурван долоо хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд үнийг килограмм нь 145 рубль (2 ам.доллар) байхаар тогтоожээ.
Нийтэлсэн цаг: 2021 оны 3-р сарын 25


